Загвар өмсөгч А. Баярцэцэг “Би нар” кинонд ээжийн дүрд тогложээ
Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит бүтээл “Би нар” уран сайхны кинонд тогложээ.Тэрбээр тус кинонд хөгжлийн бэрхшээлтэй ээжийн дүрийг бүтээсэн аж.
Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” уран сайхны киноны хяналтын үзлэг гуравдугаар сарын 12-ны өдөр “Зайсан хилл”-д болжээ.
Сонирхуулахад загвар өмсөгч А.Баярцэцэгийн тоглосон “Хөх Тавилан”, “Хөхөө” зэрэг уран сайхны кинонууд “Hong Kong International Film & TV Market” фестивальд амжилттай оролцож байна.
Comments are closed.