Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай

Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгаа тул хэзээ ч хаанаас ч зөөвөрлөгдөөд орж ирэх магадлалтай хэмээн ЭМЯ-наас мэдэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар иргэдэд мэдээлэл өгч байсан.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч,  лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн талаар өнгөрсөн мягмар гарагт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан, Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг 8-17 насныханд хүрэлцэнэ гэж үзээд холбогдох байгууллагуудад захиалаад байгаа  юм байна. Улаанбурханаар өвчилж байгаагүй болон товлолын дагуу вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Улаан бурхан өвчний эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын хүрээнд үнэ төлбөргүй хийдэг. Харин нэмэлт дархлаажуулалт зохион байгуулаагүй тохиолдолд 10 мянган төгрөгийн төлбөртэй байдаг юм байна.

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …