Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллажээ

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс”” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг суллах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2019.03.06/ гаргажээ. Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэжээ.

Цагдаагийн ерөнхий  газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг гуравдугаар сарын 5-ны өдөр саатуулан байцааж, улмаар Урьдчилан саатуулах 461-р ангид хорьсон. Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт баривчлах ажиллагаагаа танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ёстой байсан аж.

Санал болгох мэдээ

МАН ЫН БАГА ХУРАЛ: АМАРБАЯСГАЛАНГИЙН БАЙР СУУРЬ УУР АМЬСГАЛЫГ ЗӨӨЛЛӨЖ, САЛХИ ХАМТАРСАН ЗАСГИЙН ТИЙШ ЭРГЭЖЭЭ.

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлаар Хамтарсан Засгийн газар цаашид байх уу, …