С.Өлзийтогтох: Хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд зогсч, талийгаач Г машины дугуйнд эвээс хийхээр очтол машин хүч алдан, дээгүүр нь гарчээ. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ нас барсан.

Энэ хэргийн талаар ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтохоос тодрууллаа.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч Г хүнд даацын авто машинд дайруулан амиа алдсан осол гарсан.

Ачааны машины жолооч Х болон туслах жолооч ахлах ахлагч Г нар хамт хуваарьт ажил хийж явсан. Өгсүүр газар ачаатай машин хүч алдаж зогссон учраас туслах жолооч бууж эвүүр хийсэн. Энэ үед хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан.

Амиа алдсан ахлах ахлагч Г нь 51 настай эрэгтэй. 310 дугаар ангийн бүртгэлтэй тухайн ачааны автомашин хуваарьт ажил буюу “Найман шарга” сувилалын газрын цахилгааны холболтод шаардагдах материалыг тээвэрлэж явсан” гэв. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж  байгаа юм байна.


Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …