МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

 МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
  • МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
  • МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль

Тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм.

Танхимын Удирдах зөвлөлд Танхимын гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй Танхимын гишүүнд нэр дэвших боломжтой бөгөөд Их хуралд оролцож буй нийт гишүүдийн  олонхийн саналаар сонгодог.

Одоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг нар ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …