Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ.

Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос  дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 жилийн хугацаанд ажилласан мэргэжилтэн юм. Түүний Монголд ажиллах цалин урамшууллыг Японы хөлбөмбөгийн холбоо дааж байгаа билээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …