Галт тэрэгний ослын улмаас 25 хүн амиа алджээ

 Египетийн нийслэл Каир хотын галт тэрэгний төв буудалд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай тус улсын үндэсний телевиз мэдээлжээ.

Үндэсний төмөр замын захиргаанаас мэдээлснээр, галт тэрэг Каир хотын төвд орших “Ramses” галт тэрэгний буудлын төмөр зам хязгаарлагч бетон хашлагыг мөргөсөн байна. Ослын дараа түлшний саванд дэлбэрэлт болсон аж.

Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули осол болсон газарт очиж, сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “галт ямар учраас мөргөлдсөн болохыг хараахан тогтоогүй байна” гэж дурдаад, “ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хүмүүсийг олж, хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.