Эмгэнэлт зохиол гэгдэх “Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд

АНУ-ын зохиолч Александр Набоковын “Лолита” зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг.

Ингээд Долорес Гейз гэх эмэгтэйн гэрт толгой хорогдож түүний 12 настай бяцхан охин Лолитад сэтгэл алдарч нууцхан хүсэмжлэх болсноор зохиолын үйл явдал эхэлдэг. Эцэст нь Гумберт охиныг эзэмдэх далд хүслээ биелүүлэхийн тулд эхтэй нь гэрлэж улмаар хойд эцгийн дүр эсгэдэг. Тэрээр эхийг нь үгүй хийхийг санаархаж байсан ч золгүй байдлаар эхнэр болох Долорес Гейз нас бардаг. Түүний дараа Гумберт атгаг санаандаа идэгдэн 12 настай Лолита охиныг жил гаруйн туршид машиндаа дагуулан явж эцэст нь эмгэнэлт хувь тавилантай учирдаг. Зохиолд дүрсэлсэн 12 настай Лолита бол хэний ч гар хүрээгүй дүрсгүй бага зэрэг эрээ цээргүй охины дүр аж. Тэрээр хойд эцгээс өөр асран халамжлах хүнгүй тул арга буюу хойд эцэгтээ амраг болохыг зөвшөөрдөг.

 Роман хэвлэгдсэний дараа маш их шуугиан тарьж “Лолита” Набоковыг нэр алдарт хүргэсэн юм. Тэрээр үүний дараа АНУ-д үлдэж, дараа нь Швейцарь руу шилжин суурьшсан байна.

Лолита”-ийн зохиолч Владимир Набоков 1961-1977 онуудад Швейцарьт амьдарч байсан. Номынхоо орчуулгыг Набоков өөрөө хийсэн бөгөөд 1967 онд Нью-Йоркт худалдаанд гарсан бол, социалист систем унасны дараа 1989 онд эх оронд нь хэвлэгдсэн ажээ. Номыг хоёр удаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд анх 1962 онд Стэнл Кубрик найруулан кино бүтээсэн байна. Кино зохиолыг Набоков өөрөө бичсэн хэдий ч төдийлөн ашиглаагүй. Америкын жүжигчин Сью Лайон Лолитагийн дүрийг бүтээсэн бөгөөд кино зураг авалтын үеэр тэрээр 14 настай байжээ. Түүний хамтрагч Гумбертэд Британийн жүжигчин Жеймс Мэйсо тоглосон байна. Лолитагийн дүрд тоглох эмэгтэйг зохиолч Набоков өөрөө сонгосон ажээ.

Харин хоёр дахь удаа 1997 онд Эдриан Лайны найруулснаар “Лолита” дэлгэцнээ амилсан бөгөөд бага хугацаагаар кинотеатруудад гарсан учир төдийлөн их орлогыг олж чадаагүй. Хоёрдахь удаагийн кино нь номын эх зохиолтой илүү ойр байсан байна. Киног бүтээгчид Кубрикийн найруулгыг давтахыг хүсээгүй учир шинээр санаачлан хийсэн хэмээн ярьжээ.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …