Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ

2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон.

Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна.

Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд хүргүүлэх ёстой бөгөөд энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл түүний нэрийг албан ёсоор дэвшүүлж, мэдүүлгийг илгээжээ.

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх шалгууруудын нэгэнд тухайн зохиолчийн бүтээл олон орны хэл дээр орчуулагдсан байх шаардлага тавьдаг. Тэгвэл Д.Урианхайн бүтээл англи, франц, герман, хятад, солонгос, япон,хэл дээр орчуулагдсан байдаг ажээ.

1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002, 2005, 2007 онд  МЗЭ-ийн Алтан Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал тус тус хүртэж байжээ. Мөн 2017 онд Азийн шилдэг яруу найрагчаар тодорч байсан юм.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …