Харүмафүжи Д.Бямбадорж эмнэлгүүдэд түргэний машин, тоног төхөөрөмж бэлэглэжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиас Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр бэлэглэжээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн санаачилгаар зориулалтын машинтай боллоо.

Мөн нийслэлийн Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ.

Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” Монголд 2001 оноос  21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношилгоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийж  амь насыг нь аварчээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …