”Галбын улаан” чөмөгний тосны ид шид

“Галбын улаан” нэртэй тэмээний чөмөгний тос нь ямар нэг нэмэлт бодис, өнгө, үнэр оруулаагүй 100 хувийн органик бүтээгдэхүүн юм.

Тэмээний чөмөгний тос нь хий ядаргаа тайлж , дархлалын системийг нөхөн сэргээх , ясны сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ доройтох, үе мөчний архаг хууч өвчин, нойр хулжих зэрэг хийн өвчинд тустай. Мөн арьс, нүүр царайг чийгшүүлж сайхан болгоход маш сайн үйлчилгээ үзүүлдэг тул гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломжтой юм.

Экзем, псиораз, диатез, батгат үрэвсэл зэрэг бүх төрлийн арьс харшилын өвчин, хэвтрийн цооролт, жирэмсэний язралт, арьсны нуралт, түлэгдэлт, хаван буулгах, үе мөчний өвчнийг анагаахад хэрэглэнэ. Бүх төрлийн шарх, цооролт, түлэгдэлтийг сорвигүй эдгээж, арьсыг хурдан төлжүүлнэ.

Тэмээний чөмөгний тос хүний биед хэрэгцээтэй кальц, төмөр, уураг, эрдэс бодис, липид, амин дэмүүд, үүдэл эс, коллаген, ханаагүй хүчлүүдээр баялаг тул арьсны өвчлөлийн эдгэрэх явцыг түргэсгэнэ. Арьсыг нөхөн төлжүүлж дархлааны системийг дэмждэг.

Тэмээний чөмөгний тосыг гаргахдаа тэмээний чөмөгийг маш олон цагаар зөөлөн галаар чанаж гаргах бөгөөд гарсан тос нь ямар ч ширхэггүй, цэвэр, тунгалаг, цагаан өнгөтэй, ямар нэг үнэргүй сайн чанарын бага хэмжээтэй тос байдаг. Нярай хүүхэд болон арьсны ил шархтай хүмүүс эмчийн заавраар хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг 99191093 утаснаас лавлаж асуугаарай. Худалдах үнэ: 100 гр 12000 төгрөг 70 гр 8000 төгрөг

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …