С.Жавхлан:Арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог

УИХ-ын чуулганаар М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ.Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал аз од тоглуулж байгаа юм шиг юм боллоо.

Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч ч шүү дээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүнийг ёс зүйн хувьд Монгол түмнээс уучлал гуйх болов уу гэж их харлаа. Буусан эс буусан ч энэ хүн уучлал гуйх ёстой.

Ер нь арван жилийн хүүхдүүд хамгийн шударга хүүхдээ ангийн дарга болгодог.Энэ асуудалтай холбогдуулж хэрэв хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа засаад хүрээд ирээрэй гэж хэлдэг урт хүзүүтэй хүн бий. Тэр хүн зугтаачихсан юм билээ. Та яаралтай ир гэж үнэн дуудаж байна. Хэрэг хуучрахгүй. Монголчууд хэрүүл, худал, хулгайн бузраас цээрлэдэг. Энэ цаг удахгүй дуусах байх. Монголд үнэн ялна” гэж үг хэллээ.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …