Дорнод аймаг, БНСУ-ын Чоллабүгдү аймгийн Гунсан хоттой санамж бичиг байгуулж хамтран ажиллана

Дорнод аймаг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чоллабүгдү аймгийн Гунсан хот нь Монгол, Солонгосын ард түмний сайн сайхан, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт,  болон талуудын Засгийн газар харилцан тохиролцсон бусад салбарын хүрээнд  шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах,  төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжилтэн солилцох, суралцах, туршлага судлах, ажлын байранд технологи, мэдлэг, туршлага хуримтлуулах, ур чадвар эзэмшихээр дадлагажих ажиллах хүчнийг урт, богино хугацаагаар харилцан илгээж байхаар 5 жилийн  хугацаатайгаар санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар төлөвлөжээ.   

Энэ  санамж бичгийн хүрээнд Дорнод аймаг, Гунсан хотын засаг захиргааны дарга, удирдлагын харилцан айлчлал, уулзалтыг тогтмол зохион байгуулж, жилд нэг удаа уулзаж, хоёр талын сонирхсон төсөл, хөтөлбөр болон хамтын ажиллагааны бодлогын талаар танилцуулж байхаар хоёр талын албаны хүмүүс ойлголцолд хүрсэн байна. 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ttttt says

    ene hzenes we

Comments are closed.