Нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 25. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …