МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргад дэмжжээ

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн 7 хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.

Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.Мөнхбаатарт 5, Р.Дагвад 1 санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан  МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүд Нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг С.Амарсайханыг 100 хувь  дэмжин НИТХ руу  илгээсэн байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …