Тархины судасны оношлогоо ба тархины хавдрыг гамма цацрагаар эмчлэх нь

Одоогоос 70 жилийн тэртээ 1948 онд Шведийн мэдрэлийн мэс засалч Б.Л.Лекселл 1948 хүний гавлын ясыг нь нээхгүйгээр тархины гүнд байрлах хавдрыг эмчлэх аргыг нээжээ. Өдгөө энэхүү арга нь улам боловсронгуй болж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын мэс заслын салварт нэвтэрч, тархины хавдрыг эмчлэх алтан стандарт эмчилгээ болжээ. 1968 онд Швед улсын Електа компани нь гамма цацаргаар эмчлэх аппаратын анхны загварыг (Leksell Gamma – Knife) зохион бүтээж , дэлхийн анагаах ухаанд үсрэнгүй хөгжлийг авчирсан цагаас хойш уг аппарат улам боловсролгүй болж сайжирсаар байна. Гамма цацрагаар эмчлэх арга нь хүний эд эрхтэнд байрлах хавдрыг цацраг идэвхит кобальт-60 үүсгэврээс гарах гамма цацрагийг шугаман хурдасгуурын тусламжтайгаар багцлан янз бүрийн линзэнд ойлгож , тусгай рентген хоолойгоор оруулж , хавдрын ДНК-ийн өсөлтийг шарж, /түлэх/ асар богино хугацаанд эсийг хатаан үхүүлэх эмчилгээ юм.

Энэхүү аргаар тархи, нуруу нугасны хэцүү байрлалтай, хагалгаа хийх боломжгүй хавдрыг асар богино хугацаанд төгс эмчилж, өвчтөнөөс дусал цус гаргалгүйгээр нэг ширхэг үс унагаахгүй эмчилж, дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ эрин үеийг нээжээ.

Манай улсын мэдрэлийн мэс заслын анхны хагалгаа 1966 онд хийгдсэн түүхтэй.Монгол улсад мэдрэлийн мэс заслын чиглэлээр тэргүүлэх үйлчилгээг Шастины төв эмнэлэг үзүүлж байгаа хэдий ч энэхүү эмчилгээний шинэ арга нэвтрээгүй байна. Харин мэдрэлийн мэс засалч, ‘Тархины судас” эмнэлгийн эмч Л,Дашцэрэн өөрийн хичээл зүтгэлээр Бээжингийн “Бээжин Пухио” олон улсын эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт анхны Монгол өвчтөнг дагуулан очиж, тархины хавдрын мэс засалд хамт орж эмчлүүлж байгаа талаар CNN мэдээлсэн байна.

Ингээд уншигч танд Л. Дашцэрэн эмчтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.

-Та Шастины 3-р төв эмнэлгийн тархины мэс заслын эмчээр ажиллаж байсан. Бас АШУҮИС-д багшилж явсан хүн. Хэзээ хувийн эмнэлгээ ажиллуулаад эхэлчихсэн талаар яриагаа эхэлье?

-Миний аав, өвөө, эмээ бүгдээрээ Завхан аймгийн харьяат маарамба явсан, зарим нь хэлмэгдэлд өртөөд буудуулсан ч хүмүүс байдаг юм. Тийм болохоор надад бүр бага балчраас минь Монгол анагаах ухааны талаар ойлголт өгч

зааж сургаж байсан гэдэг. Би 1987 онд АУДС -ыг төгсөөд цэргийн эмчээр ажиллаж байгаад 3-р төв эмнэлэгт тархины мэс засалчаар, дараа нь Польш улсад эмчээр явж ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхад бидний эмчилгээ их үр дүнтэй байсан хэдий ч гэлээ хүний нутаг бол хүнийх л байдаг. Польшийн томоохон хэвлэлүүдэд “..Харь нутгийн өвс шороог /Монгол эм, тан/ идээд эмчлүүлээд байх уу ЭМ-ийн сайдаа…” гэсэн нийтлэл хүртэл гарч байсан юм. Польшоос ирээд Анагаахын их сургуульд багшилж байгаад хувийн хэвшилд хөл тавьсан. Намайг ажиллаж байхад тархины цусан хангамжийн өвчлөл нийт ард иргэдийн дунд түгээмэл байлаа. Тэр үед тархины судасны чиглэлээр оношлогооны аппарат дээр ажилладаг нарийн мэргэжлийн эмч гэвэл Б.Оюун эөвлөх. “Рефлекс” эмнэлгийн Сарангэрэл. бид 3 байсан. Харин одоо аймаг. дүүргүүдэд хүртэл тархины судасны чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нар бий болж байна. Хүний тархины судасны оношлогоог хийх гэдэг иь сонсоход амар юм шиг хэдий ч тухайн өвчтөний хараа нь ямар байна. нүдний судас нь ой санамж нь ямар байна. духны судас. дунд артери, дагзны суурь хэсэг, гавлын суурь. хүзүүний судаснуудын цусан хангамж нь яаж байна гэх мэтээр үзээд ирэхээр 20-30 минут болдог. Гэтэл манай иргэд их бухимдана. “Ямар удаан үздэг юм бэ. яараад байна” гээд уурлана шүү дээ. Тархи. толгойн өвчин өвчин нь янз бүрээр илэрнэ, юм мартана, толгой таллаж дүйрч өвдөж болно. хараа, нойронд өөрчлөлт орно. гуйвж дайвнэ… гэх мэт онцлог шинж тэмдэгтүүдтэй ч хүмүүс энэ зовууруудаа хэлж мэддэггүй. толгой өвдөөд байна гэдэг. Гэтэл толгой өвдөлт 250-300 янз байдаг. гэмтлийн гаралтай ч юмуу эсвэл биеэ даасан органик өвчнөөс тархины ямар нэг хавдраас болсон өвдөлт байх жишээтэй. Тархи. толгойн эмгэгүүдийн талаар эмч өөрөө нарийн гүнзгий судалж мэдсэн байхаас аргагүй, хүний төлөө, сэтгэлтэй, оношлогоог нарийн нямбай хийж, тухайн өвчтөн урьд өмнө осол гэмтэл авч байсан уу, нас өндөр бол тархины судасны хатуурал үүсч байна уу гээд тархины судасны цусан хангамжийн оношлогоог нь эхогоор хийгээд. хяналтандаа авч эмчилж байна.

-Тархины судасны хэт авиа оношлогооны талаар?

-Манай иргэдийн ззрим нь тархины судасны эхо оношилгоог тархины цахилгаан бичлэгтэй андуураад байдаг. Тархины цахилгаан бичлэг нь тухайн хүнийхээ толгойд торлог цагираг углаад 30-40 минут бичлэг хийнэ, тархины их бага уналтын бичлэг, нойрны бичлэг хийдэг сайн эмнэлэг ганц нэг байна. Харин манай эмнэлэг тархины судасны цусан хангамжийг үзэхийн тулд эхо оношлогоог хийдэг. Монголд анхны эхо оношилгооны аппаратыг би Германаас авчирч. эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн.

Манай иргэд ирж үзүүлээд хяналтад ороод явж байгаад эдгэрээд ирэхээрээ таг алга болдог. Тэгээд хэдэн жил өвдөхгүй явж байгаад өөрөө эсвэл ойр дотнын хэн нэг нь тархи, толгой өвдөөд ирэхээр эргээд холбоо барьж ирж үзүүлдэг юм.

-Өдрөөс өдөрт тархи, толгойн өвчин эмгэгүүд ихсээд байх юм?

-Илрүүлэх оношилгооны аппаратууд сайжирч байгаатай холбоотой. Мөн манай нийгэмд гар утас. компьютерын хэт их хэрэглээнээс болж тархины гаралтай өвчлөл нэмэгдсээр байна. Мөн оюутнууд өглөө өлөн хичээлдээ яваад өдөр болох үед хий муурч унаад хүнээр дамжуулаад ороод ирдэг.

Юу болов гээд үзэхэд тархины цусан хангамжийн дутагдалд орчихсон байх жишээтэй. Оюутны уналт гэдэг юм. Хөдөө орон нутагт үзлэгээр явж байхад хүзүү толгой, нуруу нугасны хавсарсан гэмтлүүд их тохиолдож байна. Энэ нь мотоцикл машин унаж яваад бэртэл гэмтэл авч байгаатай их холбоотой. Гар утас, тв, компьютерт донтоод тархины цусан хангамж нь муудчихсан хүмүүс их болж байна. Иймэрхүү донтолтын гаралтай сэтгэцийн эмгэгийг эмчлэхдээ нэг ороонд хориод үр дүнд хүрэхгүй шүү дээ. харин тархины цусан хангамжийн байдал нь ямар байгааг оношлоод эмчлээд ирвэл илүү үр дүнтэй санагддаг юм.

-СNN-ийн мэдээгээр Бээжингийн эмнэлэгт Монгол эмч ирж тархины мэс засалд оролцлоо гэж гарсан. Та яагаад ганцаараа тэнд очиж хагалгаанд орсон бэ?

-3-р төв эмнэлгийн тархины мэс заслын тасагт эмчлүүлж байсан 25 настай залууг Бээжингийн тархины мэс заслын Бээжин Пухио олон улсын төв эмнэлэгт аваачиж тархины хавдрыг нь авах хагалгаанд би оролцсон юм. Хагалгаа нь 10 цаг болсон хагалгааг хийх явцдаа цахилгаан бичлэг хийгээд хэрхэн хагалгааг хийх талаар хянаад нарийн тооцоолоод 4-5 см хавдрыг авчихаж байгаа юм. Тэгээд хагалгаа хийгээд хавдар авагдсан талбар дээр нь хими эмчилгээг хэдхэн минутанд хийгээд тэр хэсгийг нь шараад хавдар дахин ургахгүйгээр хатаж, эмчилгээ төгс болсон. Өвчтөний хуйх нь онгорхой, гавлын яс нээлттэй байгаа энэ үед хими эмчилгээг хийх нь үр дүн сайтай байдаг.Энэ хагалгаа хийгдээд одоо бараг жил болох гэж байна. Эмчлүүлэгч маань одоо эрүүл саруул ажлаа хийгээд явж байна. Энэ том эмнэлэг нь СNN-тэй холбоотой байдаг тул энэхүү хагалгааг дэлхий нийтэд цацсан.

-Хавдрын эсийг шарах хими эмчилгээнд та нилээд хэдэн хүн явуулж эмчлүүлсэн гэсэн. Энэ талаар?

-Тархины хавдар жижиг Зсм-ээс бага үед гавлын ясыг нээхгүйгээр өвчтөний толгойд зориулалтын малгай өмсгөөд дусал цус гаргахгүйгээр гамма цацрагаар шарах аргаар хавдрын эсийн ДНК-ийн өсөлтийг зогсоодог, хавдар жижигрээд хатсан үзэм шиг болчихдог, энэхүү аргыг 70 жилийн өмнө 1948 онд Шведийн эрдэмтэн Лексел нээсэн түүхтэй. Энэхүү шарах арга нь Бээжинд, Хөх хотод хийгдэж байна. Өвчтөндөө ямар ч гаж нөлөөгүй ,нэг ширхэг үс унагахгүй. дусал цус гоожуулахгүй, харааны өөрчлөлт өгөхгүй, харшил загатнаа байхгүй, хэдхэн минутад хийгддэг давуу талтай. Хөх хотод хийлгэхэд илүү хямд байдаг, ойролцоогоор 10 сая төгрөгт багтчихдаг. Энэхүү шарах аппаратыг нь Монголдоо оруулж ирэх гэхээр 10 сая доллар болдог тул манай улс мөнгө байхгүй гэдэг. Иймээс би өвчтөнүүдийнхээ төлөө санаа зовоод ТББ байгуулаад өвчтөнүүдээ Хөх хот, Бээжинд явуулж эхэлсэн түүхтэй. Одоо том эмнэлгүүдийнхээ тархины мэс заслын эмч нартайгаа хамтраад ажиллаж байна. Би өнгөрсөн 2 сард /2018 оны 2 сар/ өнчин тархины хавдартай өвчтөнөө дагуүлаад Бээжинд очиход 6 мм хавдартай байна, хагалгаа хийлгүйгээр гормон эмчилгээ хийгээд эдгээж болно гэхэд өвчтөн маань маш их баярласан.

Монголчууд бид эмчилгээндээ хавдрын эсийг шарах энэхүү шинэлэг эмчилгээг заавал нэвтрүүлэх хэрэгтэй юм.

-Гамма эмчилгээ бол дэлхийд түгсэн алтан стандарт эмчилгээ гэсэн?

-Тиймээ, гамма туяагаар шарах хавдрын хэмжээ нь 2.5-3 см. голомт нь 2.0 см куб байх шаардлагатай. Энэ тохиолдолд төгс эмчлэгддэг тул хавдрыг үүнээс илүү томрохоос нь амжиж шаруулах юм.

Би Хөх хотод тархины мэс заслын чиглэлээр урт богино хугацаанд мэргэжил дээшлүүлж. эмч нартай нь холбоотой ажиллаж. хавдрыг гамма туяагаар шарах эмчилгээгээр нилээд хэдэн хүн эмчлүүлээд авсан.

Эмчилгээ нийт 7 хоног болдог юм. Зарим өвчтөнүүдээ онгоцоор аваад явах тохиолдол ч гарч байлаа. Өнгөрсөн жил ЭХЭМТөвд эмчлүүлж байсан. хоёр удаа хагалгаанд орчихсон, тархинаас хэвлий рүү салаалсан нийт 3 гуурс тавиулсан 10 настай хүү хүндрээд, ар гэрээс нь надад хандсаны дагуу маш яаралтай байдлаар хавдрыг нь шаруулах зорилгоор Хөх хот руу авч явсан. Онгоцонд явж байхад их юм бодогдож билээ. Хүний хайртай үрийг эдгээнэ гээд явж байгаа шүү гэж. заавал эдгээх ёстой.

Бид Баасан гаригт Хөх хотын эмнэлэгт очоод Бямба. Ням гаригт нь үзүүлээд. шинжилгээ хийгдээд Даваа гаригт нь шаруулаад Лхагва гаригт Монголд ирсэн. Яг 3 дахь өдөр Монгол руу нисэх онгоцны билет дууссан байсан түл бид 5 дахь өдрийн онгоцоор буцах гэж байтал хүүхдийн бие муудсан юм. Тэгээд хүүхдийн эмч нар нь үзээд тархины хавдар зүгээр болсон, харин хэвлий дэх гуүрс асуудал үүсгэж. эмчлүүлэх гэтэл бидэнд 17 сая төгрөг хэрэгтэй болж, бид тийм богинохон хугацаанд тэр мөнгийг олж чадахгүй тул яаралтай Монгол буцаж эмчлүүлэх боллоо.

Ингээд нисэх компанийн дарга луу утастаж ярьж байж хүүхэд маань 3 дахь өдрийн онгоцоор буцаж би араас нь вагоноор явсан юм. Ингээд Монголын хил давах гэтэл Замын-Үүдэд хүүхэд алга болсон үе таараад намайг саатуулж.

Хүүхэд дагуулж Хөх хот руу явсан байна та тэр хүүхэд хаана байна. гэж асуугаад би шалгуулаад, дагуулж явсан хүүхэд маань 3 дахь өдрийн онгоцоор Монголд буусан гэдэг нь тогтоогдож. би УБ хотод ирсэн дээ. Ингээд хүүхэд маань ЭХЭМТөвд эмчлүүлээд хэвлийн гуурсаа авахуулаад эдгэрээд хөдөө гэртээ буцсан. Одоо сургуульдаа явж байгаа. хааяа нэг над руу ярьдаг юм.

Манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжихийн тулд үнэтэй тоног төхөөрөмж. өндөр нарийн мэргэшсэн эмч мэргэжилтэн шаарддаг зарим нэг эмчилгээ үйлчилгээг анхаарч. эх орондоо нэвтрүүлж, нутагшуулж чадвал зөвхөн Монголчууд төдийгүй өөр улс орнуудаас өвчтөн ирж эмчлүүлэх боломж нээгдэнэ бизээ.

“Тархины судас” эмнэлэг Хаяг: Улсын 3-р төв эмнэлгийн баруун урд

“Отгонтэнгэр” эмнэлгийн 2 давхарт 201 тоот

Утас: 9923-1794, 9989-8873

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …