М.Энхболд 65-уулаа байсан бол одоо 27-лхнаа үлдлээ

Өнөөдөр Монголд засаглалын хямрал бус засаг баригчдын хэрүүл тэмцэл нүүрлэж, энэ хэрүүл тэмцэл бүхэл бүтэн улс орныг доргиож, ард түмнийг хөлдөө чирч эхлэв. Эв нэгдлийг эрхэмлэгч, төлөв түвшин гэх тодотголтой олон улс төрчдийн нүүрэндээ зүүсэн баг энэ хэрүүлийн үеэр хуурч унан, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ батлан харуулав. М.Энхболд гэдэг хүн АТГ-т шалгуулахгүй, УИХ-ын даргын суудлаас буухгүй хэмээн Засгийн газраа түлхэн унагаж, тэр ч бүү хэл МАН-ын 65 мандаттай УИХ-аа ч тараахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл М.Энхболд шийдсэн мэхээ хийж, улс төрөөс өөрөө, өөрийгөө түлхэн гаргаж байна. М.Энхболд  ард түмний эрх ашиг, улс төрийн нөхцөл байдал, намын эв нэгдэл, нэр хүнд гэдэг зүйлийг харах ч тэнхэлгүй, бодох ч завгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах рефлекстээ хөтлөгдөн шийдвэр гаргаж сууна. Тиймээс ч УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг удирдан орж, 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан намын дарга хүн өнөөдөр өнөөх Их хурлаа тараах, Засгийн газраа огцруулах бичигт гарын үсгээ зуртлаа аргаа баржээ.

Түүнийг дэмжигчид өдрөөс өдөрт цөөрч, хүч нь суларч байгааг М.Энхболд  сайн мэдэрч байгаа. Хоёрхон жилийн өмнө буюу 2016 онд  М.Энхболд УИХ-д  65 гишүүнээ дагуулан орж ирсэн. Харин нэг жилийн дараа буюу 2017 онд түүнтэй 32 гишүүн үлдсэн байсан.

Гэтэл өнөөдөр тэр өөртэйгөө нийлээд 27-хон хүнтэй хоцров. Н.Энхбаярыг түлхэн унагах, эрх мэдэлд хэзээ нэгэн цагт хэрэг болно хэмээн 20 гаруй жилийн турш байгуулсан М.Энхболдын  “хотын фракц” аль эрт задран унаж, одоо М.Энхболд хэдүүлээ биш хэнтэйгээ үлдэх вэ гэсэн асуулт урган гарч байна. Магадгүй тэр нэг жилийн дараа гав ганцаараа ч үлдэж мэдэхээр байгаа юм. Яагаад хэмээн зарим хүмүүс асууж болох юм. Энэ асуултад хоёрхон хариулт л хангалттай.

Нэгдүгээрт, М.Энхболд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нийлж, тоглон МАНАН бүлэглэлийг үүсгэж, “шударга бусын хонгил”-г бий болгож байгаад олон тойрон хүрээлэгчид нь дургүй байна.

Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан М.Энхболд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилов.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн Ж.Эрдэнэбат сайн яривал М.Энхболдын ээжтэй садан төрлийн хамаатай. Тиймээс тэр Ж.Эрдэнэбатыг өөрийнхөө дураар удирдаж байх тоглоомын ч гэж хэлж болох Засгийн газар байгуулж өгч, танхимын сайдуудыг нь сонгуульд мөнгө төлсөн, ирээдүйд мөнгө төлөх хүмүүс гэсэн хоёр ангилалтайгаар бүрдүүлж өгчээ. Харамсалтай нь түүний энэ шийдвэр МАН-ын олон гишүүдийн дургүйцлийг төрүүлж түүнээс холдох шалтгаан болсон.

М.Энхболд гэдэг хүн улс төрийн тавцангаас буух шатаа өөрөө угсарч байна. Маргааш М.Энхболд хэдүүлээ биш, хэнтэй үлдэх бол…?

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …