Сирид цэргийн бааз байгуулж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг зорьж байна гэж мэдэгджээ

Курдуудыг хамгаалах нэрийдлээр АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн баазууд болон нисэх онгоцны буудлууд байгуулж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготойг нь гэрчилж байна гэж Сирийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Валид Муаллем Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг  SANA” агентлаг уламжилжээ.

 

Түүний хэлснээр, АНУ баазаа “Лалын улс” бүлэглэлээс үлдсэн террористуудыг дахин бэлтгэж, цаашид тэднийг Сирийн армийн эсрэг байлдаж байгаа бүлэглэлүүдэд оруулахын тулд Сири-Иракийн хилийн Эт-Танф хотыг ашиглаж байгаа аж. 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …