“Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх сарын 01-нээс эхэлнэ

Яруу найрагчдын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг нь хайрын шүлгийн  “Цагаан Уул” наадам билээ.

“Цагаан Уул” наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид шилдэг шүлгээ сойн оролцдог юм. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу найрагчид цаашлаад Болор цом наадамд амжилт үзүүлж, ард түмнийхээ чихний сонорыг мялаасаар ирсэн.

Энэ жилийн “Цагаан Уул” наадам зохион байгуулахтай холбогдуулж сүүлийн 20 жил уг наадамд түрүүлж шилдгээр шалгарсан хүмүүсийн шүлэг болон түүх намтарыг багтаасан ном удахгүй хэвлэгдэх юм байна.

Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж, залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шатны шалгаруулалт ирэх  арваннэгдүгээр сарын 01-нд РЦНК-д 09.00-12.00 цагийн хооронд явагдана.

Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп ажиллаж,  Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ “Залуу удирдагч” сан,Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулах юм.

Энэхүү наадмын зорилго нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахад оршино.

Шалгаруулах журам:

1 шат: 2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана.

2 шат: 2018.11.02  Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.

3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.

4 шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.

Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …