Өнөөгийн Монгол орныг дэлхийн гэрэл зурагчид тольдоно

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг ирэх сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь гадаад, дотоодын гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах зорилготой хэмээн зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тус арга хэмжээнд ОХУ /Итас Тасс, Риа Новости/, БНХАУ/Xinhua/, Япон /Kyodo News/, БНСУ/Korean central/, Герман /DW/, Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул-Орхон-Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах юм. Гэрэл зурагчид аяллын зургуудаараа ирэх сарын 14-нд Уран зургийн галерейд тайлант үзэсгэлэн гарах аж.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.