Жүжигчин Ц.Алдармаа шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорлоо

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи Авардс” өчигдөр болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ үеэр “Фантастик” продакшны хамт олон “Байтаг Богд” киногоороо долоон шагнал хүртэж “Academy awards-2018”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг бүтээл”-ийн эзэд болсон юм.

Тэгвэл жүжигчин Ц.Алдармаа “Байтаг Богд” киноны тагнуулч эмэгтэйн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон. Түүний хувьд орон нутагт аялан тоглолттой байгаа тул “Фантастик” продакшны захирал Б. Тамир шагналыг гардан авсан юм.

Энэ талаар Ц.Алдармаа өөрийн цахим хуудаснаа “ Үнэхээр баярлаад надад хэлэх үг алга. Илүү их хичээх болно” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …