“Академи авардс-2018” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ц. Мичидмаа хүртлээ

 

Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи авардс-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жил 7 дахь жилдээ болж буй “Академи авардс” кино наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Аз жаргал” киноны Азаагийн дүрээр 9 настай Ц.Мичидмаа охин хүртлээ.

Тэрбээр “Энэ шагналыг авсандаа үнэхээр баяртай байна. Энэ бол зөвхөн миний шагнал биш манай кино группийн хамт олны шагнал. Та бүхэн бүгдээрээ шилдэг нь шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ардын жүжигчин П.Цэрэндагва охинд шагналыг гардуулахдаа “Жүжигчин гэдэг мэргэжлийг эхэлж болдог ч төгсөж болдоггүй гэдгийг санаж яваарай” хэмээн захив.

Авьяаслаг охин Ц. Мичидмаа “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”,“Толбо”, “Хайр”,“Том 4 толгой”, “Бумеранг” “Үзэсгэлэнт 12 сар”, зэрэг уран сайхны кинонд тоглож байсан юм.

Сонирхуулахад өнгөрсөн онд Гүрж улсын Батути хотноо болсон дэлхийн бяцхан мисс “Best princess of the world-2017” тэмцээний титмийн эзнээр тодорч байсан билээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. туйлшрал хортой .Иргэдээ!!! says

    Ц.Мичидмаа гэсэн гарчиг хараад Сумьяабазар авгайдаа нэр хүнд,шагнал худалдан авч өгсөн юм болов уу гэж айлаа. Ашгүй биш байна. Хэ хэ

Comments are closed.