Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж  байна.

2018 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …