Д.Трамп БНХАУ-ыг баримт нотолгоогүй сэрдэв

11 дүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцох зорилготой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруушаав.

“11 дүгээр сард болох сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцохоор оролдож байна. Манай Засаг захиргааны эсрэг” гэж тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.

Зөвлөлийг анх удаа даргалж байгаа тэрбээр, 2016 онд болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг дурдаагүй хэдий ч БНХАУ-ыг энэ удаагийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж байна хэмээн ямар ч баримт нотолгоогүйгээр харджээ.

Харин БНХАУ түүний энэ үйлдэлд шууд хариу үзүүлсэн байна.

“Бид ямар ч орны дотоод асуудалд оролцож байгаагүй, оролцох ч үгүй. БНХАУ-ыг баримт нотолгоогүй буруушаасан асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …