“Улаанбаатар түншлэл”-2018 Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд доорх нэр төрлөөр оролцоно:

-Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
-Уул уурхайн ханган нийлүүлэлт
-Мэдээллийн технологи
-Авто машин багаж, техник хэрэгсэл
-Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
-Ноос ноолуур, арьс ширэн эдлэл
-Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
-Шинэ техник, технологи
-Гар урлал, бэлэг дурсгал
-Үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн

 

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …