Жолоочгүй автомашин өнхөрч, нэг настай хүүхэд энджээ

Замын цагдаагийн албанд нийт 2018 наймдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэнээс ес нь бага насны хүүхэд байсан аж. Мөн орон нутагт хоёр бага насны хүүхэд, гурван том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг шалгаж буй юм.

Тухайлбал:

  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Их хавчиг” гэх газар шороон замд “H.Porter” маркийн автомашин жолоочгүй үедээ өнхөрч, явган зорчигч нэг настай Д-г мөргөж, амь насыг нь хохироожээ.
  • Баянгол дүүргийн нутаг Нарны зам, Барс захын хойд замд амины “T.Harrier” маркийн автомашины жолооч О нь явган хүний гарцаар гарч явсан найман настай Б-г мөргөж гэмтээсэн зэрэг ослууд бүртгэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …