Дуулиант хуримын сонин сайхнаас…

Энэ зуны билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.

Монголын томоохон гэр бүлээс гаралтай хуримлагч хоёрт баяр хүргэхээр тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна. Зөвхөн хосын хурим гэлтгүй гаднын зочдод эх орноо сурталчлан таниулах арга хэмжээ ч гэж хэлж болохоор сүрлэг сайхан хурим болсон гэж баттай эх сурвалжаас мэдээллээ. Үндэсний дээл хувцас, ахуй соёлоо сурталчлан таниулсан энэ хурим тансаг сайхан болсон талаар ам уралдан ярих хүмүүс одоо хэр байгаа сурагтай.

 Хуримын бас нэгэн сонирхол татахуйц хэсэг нь хуримын бэлэгний үйл ажиллагаа байдаг. Нүсэр сүртэй хуримд ирсэн зочдыг шинэхэн гэр бүлд ямар бэлэг өгсөн бол хэмээн ажиг сураг тавьж буй хүмүүс олон байгаа. Хуримын бэлгэнд үнэтэй, тансаг зэрэглэлийн ламборжин машин авсан гэх цуурхал хүртэл гараад байсан юм. Гэхдээ энэ бүхэн ташаа мэдээлэл болох нь саяхан тайлагдлаа.

Учир нь залуу хосууд хайр сэтгэл, аз жаргалаа билэгдэн “Баттүшиг энд Цэлмүүн” хэмээх хандивын санг нээсэн аж. Тэрхүү сан нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх сайн үйлсийн сан юм байна. Хуримд уригдсан зочид тухайн санд хандив өргөсөн бөгөөд цугларсан мөнгөөр нь нярайн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг эхний ээлжид авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.
Цаашид энэхүү сан үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд сайн үйлсийн аяныг тогтмол явуулж, хэрэгцээ шаардлагатай салбарт нь тус дэм болох гэнэ. Ямартай ч залуу хүний сэтгэлгээ өөр гэдгийг харуулж давхар эх орноо сурталчилж чадсан сүрлэг хуримын эзэн Б. Баттүшигийн гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …