Дуулиант хуримын сонин сайхнаас…
Энэ зуны билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.
Монголын томоохон гэр бүлээс гаралтай хуримлагч хоёрт баяр хүргэхээр тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна. Зөвхөн хосын хурим гэлтгүй гаднын зочдод эх орноо сурталчлан таниулах арга хэмжээ ч гэж хэлж болохоор сүрлэг сайхан хурим болсон гэж баттай эх сурвалжаас мэдээллээ. Үндэсний дээл хувцас, ахуй соёлоо сурталчлан таниулсан энэ хурим тансаг сайхан болсон талаар ам уралдан ярих хүмүүс одоо хэр байгаа сурагтай.
Хуримын бас нэгэн сонирхол татахуйц хэсэг нь хуримын бэлэгний үйл ажиллагаа байдаг. Нүсэр сүртэй хуримд ирсэн зочдыг шинэхэн гэр бүлд ямар бэлэг өгсөн бол хэмээн ажиг сураг тавьж буй хүмүүс олон байгаа. Хуримын бэлгэнд үнэтэй, тансаг зэрэглэлийн ламборжин машин авсан гэх цуурхал хүртэл гараад байсан юм. Гэхдээ энэ бүхэн ташаа мэдээлэл болох нь саяхан тайлагдлаа.
Учир нь залуу хосууд хайр сэтгэл, аз жаргалаа билэгдэн “Баттүшиг энд Цэлмүүн” хэмээх хандивын санг нээсэн аж. Тэрхүү сан нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх сайн үйлсийн сан юм байна. Хуримд уригдсан зочид тухайн санд хандив өргөсөн бөгөөд цугларсан мөнгөөр нь нярайн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг эхний ээлжид авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.
Цаашид энэхүү сан үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд сайн үйлсийн аяныг тогтмол явуулж, хэрэгцээ шаардлагатай салбарт нь тус дэм болох гэнэ. Ямартай ч залуу хүний сэтгэлгээ өөр гэдгийг харуулж давхар эх орноо сурталчилж чадсан сүрлэг хуримын эзэн Б. Баттүшигийн гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Aavuudiinhaa hulgailj oldon munguur az jargaltai amidraarai.
Болж л байна шд. Нийгмийн хариуцлагатай гэр бүл байна.
Аз жаргал хүсье.
Баяр хүргэе давуу тал бүхнээ ашиглан нийгэмд тустай зүйл ихийг бүтээгээрэй. Амжилт аз бүрийг хүсье.
lual deng gej manai neg tanil har nuhur yavj bhiin? huurchin irsiin bol helehgui.. gesnees neeren bi sain tanidag bolhoos namaig neeh sain tanihguich biluu kk
Mundag hosuud bolson hamgin gol mongol humuus uchraas bugded ni az jargalig husen eruue
Хоёр аав чинь бол Монголын маань сор болгоныг хулгай хийж баяжсан улс шүү. Хятадад төрсөн бол цаазаар авахуулах ялтай улс гэж бодож байна. Та хоёр нийгэм Монгол Улсаа мандан бадрахад хувь нэмрээ оруулаарай. Цаг үе өөрчлөгдсөн. Танай аав нарын үе арай өөр байсан болохоор тийм ял хийцгээсэн байх гэж бодож байна. Амжилт аз жаргал, шударга сайхан амьдарцгаагаарай. Хулгайчын үр удам гэдгээ ямагт санаж, нүглийг нь цайруулах сайн сайхан үйл хийцгээгээрэй.
mongol turh haragdahgui bn ene hvvhniig harhaar
Энэ хүүхэн чинь хэд хуримладаг золиг вэ. Монголын хамаг хөрөнгийг хамсан 2 гэр бүл нэгдээд баршгүй их хөрөнгөтэй болждээ
Humuusiin bichsen setgegdel ta nariig ymr humuus bolhiig iltgej bn ard tumen arai ydan amidarch bhd ed nar ingej tansaglah uiliin uree edleh blgui dee luivarchin hulgaichid
Хүмүүс атаархлаа занал гүтгэлэг доромжлолоор илэрхийлэхээ болимоор юм. Зүгээр л атаархаж үхэх гэж байгаа чинь сэтгэгдлүүдээс чинь шууд харагдаж бна ш дээ.
udahguisalah bh aa
САЙХАН ХОСУУД БАЙНА
Sain saihan buhniig husie
Баяр хүргэе давуу тал бүхнээ ашиглан нийгэмд тустай зүйл ихийг бүтээгээрэй. Амжилт аз бүрийг хүсье.
хүн бүр нийтээрээ ядуу өлөн зэлмүүн амьдрах ёсгүй ш тээ манай нийгэм чинь баяжихыг лоозогносон нийгэм нэг ч гэсэн гэрэл гэгээ байг л дээ . Дэлхийн боловсрол гэдгийг эзэмшсэн хүмүүс гэж харж байнаа харин та бүхэн монгол ахуйн мөн чанар, амьдрал , малчид яаж амьдарч байгааг мэдэж байх ёстой шүү, манай төр хэд хэдэн удаа малчдын малыг нийгэмчилж одоогийн эдийн засгийн суурийг үүсгэсэн, ямар хүнд нөхцөлд ч өлбөрч үхэж үзээгүй түүхтэй энэ нь малчин түмний гавьяа гэдгийг ойлгодоггүй сэхээтэн давхрагатай болсонд гүнээ эмзэглэдэг боллоо доо
Монголын томоохон бүлэглэлүүд монголын баялгыг цөлмөгчид оффшорчидын ээлжит баялаг хуваах баяр энэ хоёр олгирхийн хөрөнгө гэхэд л хэдэн их наядаар тоологдох бохир мөнгө угаалт
Хулгайн хөрөнгөөр тансаглаж байгаагаа мэдэж амьдраарай. Буян сайн хийж үйлийн үрээ нимгэлээрэй залуу хосоо
Yund ni ataarhadag yum etseg eh ni bidnii etseg eh shig tsalingaaraa amidarsan bol ed ingej tansaglah u.
Ard tumnee yaduuruulahad huvitai huvi nemer oruulsan zaluus ? Etseg ehiinhee hulgai deeremeer olson munguur yaj ichihgui amidarch chaddag bn aa! Uiliin ur bdag l yum shuu! Dorilogjaviin ohin yalaa,,,,
Татвар төлөгчдийн мөнгийг танай хоёр аав идэж баяжсан хүмүүс шүү…Улсын мөнгө буцааж өгвөл тэнгэр бурхан баярлаад хэдэн жилийн нас илүү хайрлан шүү…Уриалж байна…
хятад манж хоер угсаатан нийлжээ.
монгол хүнийг нь та тодруулаад бичээч та ч хятад байх монгол хүнгүй болсон мэт бичээд байх юм ямар зорилгоор ийм зүйл сэтгэнэ вэ та
хөөрхөн хосууд байна .баяр хүргэе
ХАХАХА САЛЖ НИЙЛСЭН БАЛАЙ ХҮҮХЭН
эдгээр долларын тэр бумтан хүмүүст мөнгө хэрэггүй шүү дээ
Монголын бүх баялагийг цөлөмсөн зарсан хулгайлсан луйвардсан 2 гэр бүл ард түмний хэл аманд өртөнө дө