Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин яаралтай хагалгаанд орсон

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин өнөөдөр 11:00цагийн орчимд өрөөндөө хутгалуулсан хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.
Тэрбээр “БЗД-ийн Засаг даргын тамгын газарт албан тушаалтай иргэн А-г тус дүүрэгт оршин суух хаягтай, 64 настай эрэгтэй И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажил үргэлжилж байна. Иргэн А-н хувьд Цэргийн төв госпиталын эмнэлэгт яаралтай хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байна” гэв.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …