БЗД-ийн Тамгын газрын даргыг хутгалжээ

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр 11:00 цагийн орчимд ажлын өрөөнд нь хутгалсан хэрэг гарчээ.

Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон.  Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …