Ногоон байгууламж сүйтгэсэн жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн Субару маркийн автомашин  явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ. Субару маркийн авто машины жолооч иргэн Б нь ногоон байгууламж сүйдэлж машинаараа явснаас гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрсэн байна.

Түүний автомашины улсын дугаар 6070 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Гэтэл хуурамч улсын дугаар болох  0698 УНР буюу наймаар төгссөн улсын дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон байжээ.

Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд жолооч “0698 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгад явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 0698 УНР дугаараар хөдөлгөөнд оролцсон.Улсын дугаарыг зүүж  ганцхан  өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэжээ.

Зөрчил гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуульд зааснаар  гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус …