Дуучин Эд Ширан дуу хуулбарласан хэргээр шүүхэд дуудагджээ

Их Британийн залуу дуучин Эд Ширан “Thinking Out Loud” дууг АНУ-ын дуучин, продюсер Марвин Гей агсны 1973 онд олны хүртээл болгосон “Let get it on” дуунаас хуулбарласан хэмээн буруутган, шүүхэд дуудагджээ
Марвин Гей агсны тус дууг эзэмшдэг “Structured Asset Sales” компани зарга мэдүүлж, Эд Ширанаас 100 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Тэд дууны ая, басс, хэмнэл зэргийг хуулбарласан гэж үзжээ.

Эд Шираны 2014 оны “Thinking Out Loud” дуу нь Биллбордын жагсаалтыг удаа дараа тэргүүлсэн алдартай бөгөөд түүний “X” нэртэй цомогт багтсан. Мөн 2016 оны “Гремми”-ийн наадмаар шилдэг поп дуугаар шалгарч байсан юм. “Youtube” сувгийн хандалтаар тус дуу нь 2.3 тэрбум хандалт авчээ.


Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Амина says

    Зугээр л зарим хэсгийн ая хэмнэл нь л тостэй бн шд

Comments are closed.