Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.00 цагт ЭМЯ-нд Эмгэг судлалын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хурцадмал байдлыг намжааж Солонгосын хойгийг Энх тайвны замаар шийдвэрлэх нь” форум болно.

09.00 цагт ГХЯ-нд СХЗГ-аас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын яам, агентлагийн албан хаагчдад сургалт зохион байгуулна.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Өгөөмөр өдөр”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 88109320

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт НМХГ-аас Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах “Эйч Эс Ресорт”-ийн “Вивер сайт гольф” клубт “Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага” үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 91902025, 88000098

14.00 цагт МУИС-ийн Номын санд БСШУСЯ, Азий хөгжлийн банк хамтран “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө”-ний анхдугаар уулзалт зохион байгуулна.

14.00 цагт Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Урлаг, соёлын олны танил эрхмүүдтэй тухайн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулна.

“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы хүрээнд

10.00 цагт Төрийн ордонд “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы нээлт болно.

11.30 цагт Төрийн ордонд Эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.30 цагт Сүхбаатарын талбайд Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аваръя” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Иргэн Ц.Наранцэцэг, А.Эрдэнэбилэг нар Шүүх эмнэлгийн эмч нарын дүгнэлт буруу гардаг талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ.

Санал болгох мэдээ

Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэх нь өнөөдөр Цэцээс шалтгаална

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр /2021.03.22/ Цэцийн …