Өнөөдөр болох үйл явдлууд

09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана.

09.30 цагт ЭХЭМҮТ-ийн III байранд Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Сургалтын танхимын нээлтийн ёслол болно.

10.00 цагт Монголбанкинд Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” Улсын анхдугаар уралдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 14-р хороонд Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс зорилтот бүлгийн 115 айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ. Утас:89004465

11.00 цагт Нийслэлийн 127 дугаар сургуульд “Зориг сан”-гийн хэрэгжүүлсэн Номын өргөө төслийн нээлт болно. Утас:86154949, 89115992

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Хамгаалах бүс, хамгаалал малгайн хэрэглээг хэвшүүлэх” төслийн нээлт болно.

11.30 цагт Улаанбаатар чуулгын байранд Инновацийн өдөрлөг, Инновацийн төвийн нээлтийн ёслол болно. Утас:91113191

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Парламентын хяналт:Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлэг болно.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монголын Хуульчдын Холбоо”-ны гишүүн Г.Лхагвасүрэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ХҮН-аас Монгол Улс “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага”-д элсэх талаар мэдээлэл хийнэ.

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …