Сурагчийн дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байна

f45d9188b6b96f16bigДархан-Уул аймгийн  “Од” цогцолбор сургуулийн сурагчдын эцэг эхчүүд тус сургуулиас нэгдсэн журам, албан шахалтаар олгож байгаа сурагчийн дүрэмт хувцасны чанарт ам муутай байна.   2-р ангийн сурагчидад тавьж олгож байгаа хөвгүүдийн сурагчийн дүрэмт хувцасыг  хийсэн материал нь ширүүн, цамц нь биед наалдахгүй хагас нейлон материалтай, өмд нь хэтэрхий урт хирнээ  72756 төгрөгийн үнэтэй байгаа нь олон эцэг эхчүүдийн дургуйцлыг төрүүлээд  байгаа  ажээ. Түүнчлэн  нэг өрхөөс 3-4 хүүхэд сургуульд   зэрэг суралцаж байгаа бол зөвхөн сурагчийн дүрэмт хувцас авахын тулд  дунджаар 300-400 мянган төгрөг шаардлагатай болж байгаа юм. Хүн харваас материалын болон ажлын хөлстэйгээ нийлээд 30-40 мянгөн төгрөгийн өртөгтэй байх  эл сурагчийн дүрэмт хувцас хэрхэн хоёр дахин өсөж  72 мянган төгрөг болсон учрыг хэлж тайлбарлах хүн одоогоор байхгүй байна.

IMG536 IMG537 IMG538

 

 

Ugluu-logo17

Холбоотой мэдээлэл

Comments are closed.