Toshiba фирм 3000 мянган ажилтнаа цомхотгохоос аргагүй болжээ

be9a52113901e1d5ea7502f68dcda23dcf0f41ecЯпоны цахилгаан барааны Toshiba фирм 3000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв.

Гэхдээ зөвхөн телевизорийн үйлдвэрийн ажилчдыг цомхотгож байгаа аж. Хилийн чанадад байдаг гурван үйлдвэрийн хоёрыг нь хааж байгаа учраас ажилчдыг халахаар болжээ. Toshiba фирмийн удирдлагын зүгээс хэлэхдээ Ази, Африкийн орнуудын зах зээлд телевизор худалдаалагдахгүй байгаа юм. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 31-нд компанийн телевизор зэрэг дижитал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн алдагдал 16,3 тэрбум иенд хүрчээ. Toshiba фирм телевизорийн хоёр үйлдвэрээ хаах болсон бас нэг шалтгаан нь Японы Panasonic болон Өмнөд Солонгосын LG компаниуд ультра HD телевизор үйлдвэрлэж эхэлсэн явдал юм гэжээ.
О.СУГАР
 Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээлэл

Comments are closed.