Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаантай

images Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан зэрэг ажлын хэсгийн хуралдаанууд болно.
Ингээд өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдааны хуваарийг танилцуулж байна.

  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд;
  • “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлаа гэрээт хугацаанд нь гүйцэтгээгүй болон гүйцэтгэх боломжгүй болсон, өмнөх жилүүдэд ийм дутагдал гаргаж байсан аж ахуйн нэгжүүдийг цаашид худалдан авах ажиллагаанд оролцуулах эсэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;

Жич:- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын хүн амын сангаас хамтран зохион байгуулах “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Үндэсний дээд хэмжээний уулзалт: 2014 оноос хойших бодлогын тэргүүлэх чиглэлүүд сэдэвт хурал 2013 оны 9 дүгээр сарын 30-ны Даваа гарагийн 13.00 цагаас “Б” танхимд;

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.