Элгээ дэмжвэл булчингийн хөгжил нэмэгдэнэ

XXI зууны дэлхий нийтийн тулгамдсан асуудал таргалалт болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор илүүдэл жин хасах арга аргачлал, зөвлөмж мэдээлэл их байдаг. Харин жингээ нэмж галбиржих талаар зөвлөгөө мэдээлэл хомс байдаг. Хүмүүс “би таргалмаар байна яаж таргалах уу” гэж асуух нь олонтаа. Таргалах гэдэг бол бие дэхь өөхний агууламж нэмэгдсэнийг хэлдэг. Иймд таргалах гэж ярих бус булчингийн массаа нэмэх, галбиржих гэж ярих нь цаад агуулгаараа зөв билээ.

Тэгвэл булчингийн масс нэмж галбиржихын тулд яах ёстой вэ? Уг нь маш энгийн. Томъёолвол: уураглаг хүнс + дасгал хөдөлгөөн = булчингийн хөгжил, галбиржилт юм. Эндээс харахад өдөр бүр идэж уух хүнсэндээ бага зэрэг өөрчлөлт оруулаад өмнөхөөсөө илүү хөдөлж эхлэхэд л таны биед эерэг өөрчлөлт гарч галбиржиж эхэлнэ. Гэхдээ сайхан болох гээд эрүүл мэндээ хохироож болохгүй. Энд анхаарах хэдэн зүйлийн талаар тайлбарлаж өгье.

Элдэв зовлон тоочиж гоншигнодоггүй элгээ хайрла. Хүнсээр болон спортын нэмэлтээр авсан уураг хүний биед хэр зам туулж байж булчинг хөгжүүлэх нь их сонирхолтой. Уурагт хүнс аманд механик боловсруулалтанд орж ходоодонд том нэгдлүүд задарч олон жижиг нэгдлүүд болно. Ходоодноос цаашхи зогсоол бол нарийн гэдэс юм. Энд чухал үйл явц өрнөнө. Уураг нь аманд полипептид хэмээх том нэгдлээр орж нарийн гэдсэнд ирэхэд аминхүчил хэмээх жижиг нэгдлүүд болсон байдаг. Нарийн гэдэснээс аминхүчлүүд хүний биеийн төв лаборатори болох элгэнд очдог.

Хүний биед 20 амин хүчлүүд байдаг ба эдгээр амин хүчлүүд хоорондоо ямар дарааллаар холбогдсоноосоо хамаарч зарим хэсэг нь арьсанд шаардлагатай эластин, коллаген уураг болох замдаа гарна. Зарим нь үсэнд шаардлагатай кератин уураг болох томилолт авна. Зарим нь булчинг хөгжүүлэх миоглобин уураг болж хөгжих даалгавар авах гэх мэт хүний биед шаардлагатай даавар, дархлал, бүтэц үйл ажиллагааний 50,000 орчим уурагт нэгдлүүд элгэнд нийлэгждэг байна. Иймд элдэв зовлон тоочиж, зовиур хэлдэггүй дүлий эрхтэн гэх элгээ хайрлаарай.

Дэлхийн хэмжээнд уургийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ мэргэжлийн тамирчдын дунд 40-88% байдаг. Европт хийгдсэн судалгаагаар галбиржуулах төвүүдэд хичээллэж байгаа хүмүүсийн 50% нь булчингийн масс нэмэх зорилгоор уургийн нэмэлтийг креатин болон зарим аминхүчилтэй хольж уургийн коктейль байдлаар хэрэглэдэг. Тэдгээрийн 50%-иас илүү хувь нь галбиржуулах төвийн (gym) сургагч багш нарын зөвлөсөнөөр, 18% нь интернэтээс, 14% нь ном, сэтгүүлээс, 13%-иас бага хувь нь эмчийн зөвлөгөөгөөр, 1% хүрэхгүй хэсэг нь мэргэжлийн хоол зүйчдийн (nutritionist) зөвлөсөний дагуу уургийг нэмэлтээр хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Уургийн хэрэглээ ихсэхэд дагаад элгэнд ирэх ачаалал нэмэгдэнэ. Энэ үед элэг ажлын ачааллаа сайн даахаар байвал амин хүчлүүдийг шээсээр алдалгүй уураг нийлэгжүүлж булчинг хөгжүүлнэ. Харин элэгний үйл ажиллагаа муу байгаа үед уураглаг хүнс түлхүү хэрэглэсэн хэдий ч булчингийн уургийг сайн нийлэгжүүлж чадахгүй яг л шүүрэн шанага мэт аминхүчлүүдээ шээсээр алддаг байна. Үүнтэй холбоотой нэгэн судалгаа сонирхуулья.

Румын улсын зөвлөх эмч, Спортын анагаах ухааны мэргэжилтэн, доктор Алин Попески уураг нэмэлтээр хэрэглэж спортоор хичээллэж байгаа 70 хүнд элэг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих ургамлын гаралтай Лив52 бэлдмэлийг нэг хэсэгт нь өгч нөгөө хэсэгт бэлдмэл хэрэглүүлэхгүйгээр 60 хоногийн турш шээсээр ялгарах амин хүчил, азотын нэгдлийг нь хэмжиж үзжээ. Ингэхэд элэг хамгаалах Лив52 бэлдмэл хэрэглэж байсан бүлэг хүмүүсийн шээсээр ялгарах азотын нэгдэл нь харьцангуй бага байсныг тогтоожээ. Иймд ууж байгаа уургаа үр дүнтэйгээр булчин болгохын тулд элэгний үйл ажиллагаагаа дэмжих нь чухал юм.

Уураг нэмэлтээр хэрэглэж байгаа үед хүний биед дотоод хүчилшилт ихээр үүсдэг энэ нь бөөрний үрэвсэлт эмгэгтэй хүнд бөөрний чулуу үүсэх суурь нөхцөл болдог тул энэхүү хүчилшилтийг тэнцвэржүүлэхийн тулд шүлтлэг ус уух, өдөрт 2-2.5 литр цэвэр ус уух нь эрүүл мэндээ хамгаалах арга юм. Булчингаа хөгжүүлж галбиржихын хажуугаар дээрх зөвлөмжөөр эрүүл мэндээ мөн хамгаалаарай.

https://www.facebook.com/tsahimemch

http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.