Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд яах ёстой вэ?

Хэрэв та зан ааш сайтай, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг нэгэн бол хаана ч газардахгүй, өөрийгөө аваад явчихна. Харин хүмүүст хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлж, яавал хүндлэлийг нь хүлээх юм бол? Ингээд та бүхэндээ бяцхан зөвлөгөө хүргэж, эдгээр зүйлсийг анхааралдаа авахыг хүсье.

1. Яриагаа магтаалаар эхэл

Мэдээж магтаал сайшаалд дургүй хүн гэж үгүй. Иймд та хэн нэгэнтэй яриа өдөхдөө магтаалын үгээр эхлээрэй. Гэхдээ хэтрүүлж, үнэнээс холдуулж болохгүй гэдгийг анхаараарай. Хэт их магтах нь таныг тухайн хүнд долигонуур, дүр эсгэгч мэт сэтгэгдэл төрүүлж, бүхнийг баллаж мэднэ. Тухайн хүнд багахан урам хайрлах, жижигхэн магтаалаар яриагаа эхлүүлэх нь хэн хэнд нь урам зориг өгч, яриаг сонирхолтой, халуун дулаан болгож хувиргах шидтэй.

2. Нэрээр нь дуудах

Та хэн нэгэнтэй танилцаад нэрийг нь тогтоохыг хичээгээрэй. Цааш яриагаа үргэлжлүүлэхдээ тухайн хүнийг нэрээр нь дуудвал сэтгэлд нь нийцэж, таны талаарх эерэг бодлууд толгойд нь хөвөрч эхэлнэ гээч. Ер нь шинэхэн танилцсан нөхөдтэйгээ аль болох нэрээр нь дуудаж ярилцах нь харилцааг тань улам бат, гүнзгий болгох давуу талтай.

3. Утсаа далд хий

Хэнтэй ч байлаа гэсэн ярилцаж байгаа тохиолдолд байнга утасныхаа дууг хааж, далд хийж байгаарай. Хэдий гар утас холыг ойртуулах шидтэй ч, хажууд байгаа хүнийг харин ч холдуулж орхих гэмтэй байдаг. Байн байн утсаар ярьж, утсаа шалгаж байгаа хүнтэй хэн ч байлаа гэсэн тухтай сууж ярилцахыг хүсэхгүй бөгөөд энэ нь тухайн хүнийг хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг юм.

4. Нүд рүү нь харж ярь

Хүний нүд рүү эгцлэн харж ярих нь хамгийн шилдэг, шалгарсан арга билээ. Таны өөртөө итгэлтэй байдал, сэргэлэн цовоо зан чанар үүнээс илт харагдах бөгөөд таныг үнэлэх үнэлэмж ч тэр хэмжээгээр асар ихээр өсөх юм. Харин тантай харилцан яриа өрнүүлж буй хүн ч гэсэн нүд цавчилгүй нүд рүү тань дотноор ширтэж байвал та 2 хэн хэндээ таалагдсаны илрэл юм шүү.

5. Сонс бас дахин сонс

Шинэхэн танилцсан хүндээ ажил, гэр бүл, найзууд гээд л бүх зүйлээ нэг нэгэнгүй ярьж, залхаах гэсний хэрэггүй. Тухайн хүндээ ч бас боломж олгож, тайван гэгч нь яриаг нь сонсоорой. Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаагаа илэрхийлээд яриаг нь идэвхитэй сонсох нь зүйтэй бөгөөд мэдээж та ч бас хэрэгтэй зүйлийн тухай ярихаа мартаж болохгүй. Аливаа зүйл өгөө аваатай байдгийн адилаар түүнийг ярьж дуусмагц нь өөрийн яриагаа эхлүүлж болно. Энэ нь түүнийг хүндэлж буйгийн бас нэгэн илрэл болдог.

6. “Санаа зоволтгүй” гэж хэлэх

Тухайн хүн танд талархлаа илэрхийлэхэд та хэрхэн хариулдаг вэ? “За зүгээр дээ”, “сүртэй юм”, “зүгээр зүгээр” гэхчлэн үл ойшоосон байртай хариулах нь тийм ч таатай санагддаггүй гэнэ. Харин аль болох соёлтой хүн гэдгээ илтгэж “санаа зоволтгүй” хэмээх нь зохилтой аж.

7. Шүүмжлэлтэй хандахаас сэргийл

Дөнгөж танилцсан хүнийхээ ярианаас өө хайж, шүүмжлэлтэй хандах нь тухайн хүнд сөрөг сэтгэгдэл үлдээж, тантай харилцахаас зайлсхийж ч мэднэ. Магадгүй та хэтэрхий нээлттэй, бодсон бүхнээ хэлчихдэг хүн байж болох ч шинэхэн танил тань таны энэ занг мэдэхгүй гэдгийг бодолцож үзээрэй.

8. Инээмсэглэ

Таныг чимэх хамгийн гайхалтай зүйл бол инээмсэглэл. Хэтэрхий хэлбэр хөөж, аальгүйтэн инээх бус өөрийнхөөрөө байж, хөгжилтэй инээгээрэй. Хамгийн гайхалтай, хамгийн гэрэлтэй инээдээ түүнд гайхуул. Тийм сайхан чин сэтгэлийн инээмсэглэлийг харсан хэн ч байлаа гэсэн эрхгүй даган мишээж, элдэв сайхнаар таныг төсөөлнө.

9. Зөвлөгөө хүс

Тухайн хүмүүсээс зөвлөгөө хүсэх нь түүнд хэр их итгэл хүлээлгэж байгаа болоод хүндэлж байгаа тань харагдана. Мэдээж энэ нь шинэхэн танилд тань таалагдах нь лавтай. Цаашлаад энэ нь та хоёрын яриаг гүн гүнзгий, өрнөлтэй болгож хувиргах юм шүү. Тиймээс ичиж зоволгүй мэдэхгүй зүйлсээ асууж, чадахгүй зүйлсдээ зөвөлгөө хүсээрэй.

10. Халуун цай хувааж уу

Яриаг улам сонирхолтой, тав тухтай болгох зүйл бол яалтчгүй аяга халуун кофе болон цай. Та хоёрын яриаг амтлаг болгож, ойртон дотносох боломжийг олгох билээ. Тухайн хүнд аяга цай уух санал тавих нь таныг халуун дулаан сэтгэлтэй, зөв хүн гэдгийг тань мэдрүүлнэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …