Нийтийн тээврийн “Монелийн 43” чиглэлд өөрчлөлт орлоо

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 7-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”
Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”
Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”
Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …