С. Пүрэвмаа: Хаврын улиралд нимгэн хувцаславал маш аюултай

Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмаагийн  Монголчууддаа зөвлөж буй зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр  өчигдрийн нойтон цас хаяалсан орой манай редакц руу  утастаж дараах зөвлөгөөг өгсөн юм.

Бидний өвөг дээдэс өвлийн дулаан хувцаснаасаа салах гэж тэгтлээ яардаггүй байсан. Учир нь хавар даарвал  бүх хууч өвчин сэдэрдэгтээ холбоотой.

Харин одоо үед хавар, зун, намар гэлтгүй нимгэн хувцас өмсөж байгаад өвлийн улиралтай золгодог болсон байна. Тэгвэл энэ нь буруу. Тэр тусмаа хаврын хавсарга салхитай энэ үед нимгэн хувцаславал маш аюултай. Үүнийг мэдэхгүйгээр нимгэн хувцасласнаас болж өвчлөмтгийсулбагар  дархлаагүй болцгоож байна.

Намар даарвал эм, хавар даарвал өвчин гэж үг бий.  Тиймээс хаврын улиралд дараахгүй дулаан явахыг Монголчууддаа зөвлөмөөр  байна. Мөн тавдугаар сарын нар  хамгийн их D витаминтай байдаг. Энэ нарны элчийг  ашиглаарай гэж залуу аав ээжүүдээ хэлмээр байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …