С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу

Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Н.Арвинсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сар шахам хугацааны өмнө баривчилсан. Улмаар тэднийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ.

Тэгвэл тэднийг таслан сэргийлэх хугацаа энэ долоо хоногт буюу пүрэв гарагт дуусгавар болох юм. Харин  үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх бөгөөд одоогоор үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа талаар албаны эх сурвалж хэллээ.


Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …