НЭМҮТ-ийн даргаар Д.Нарантуяаг томилжээ 

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилжээ. Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм.

Тэрээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан.

 Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн EPOS /THL/Danyalnt,олон улсын төлөөлөгчийн газрын зүрх судасны үндэсний зөвлөх, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн, Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг юм.

 

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …