Соёл амралтын Зайсан Хилл Цогцолборын худалдааны давхрын нээлт болно

Дэлхийн энтертайнмент технологийн дэвшилттэй бид бүхнийг хөл зэрэгцэн алхах боломжийг олгон ажиллаж буй Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын үйл ажиллагаа Prime Cineplex кинотеатрын нээлтээр эхэлж, нийслэлчүүддээ анхны бэлгээ барьсан билээ. 2018 оны нэгдүгээр сарын 20-нд нээгдсэн Монголын анхны 4DX бодит мэдрэмжийг мэдрүүлэх энэхүү кинотеатр бол Монголдоо анхдагч нь. Бид өмнө нь 3D технологийг үзэж биширч байсан бол одоо биеэр хүртэх, үнэрлэх зэрэг илүү олон бодит мэдрэмжийг Prime Cineplex кинотеатрын цоо шинэ технологиос мэдрэх болсон нь бас нэг том алхам юм.

Анхдагчийн эгнээ үүгээр зогссонгүй, 4DX кинотеатрын хамт Монголын анхны Трамполин парк, VRтоглоомын төвийн үүдийг нээж, өдгөө хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв, зугаатай, хамт олноороо хөгжилтэй өнгөрөөхөөр заавал зорих газруудын тоог нэгээр нэмсэн.

Ингээд болоогүй, танд дахин нэг баяртай мэдээ дуулгахад чөлөөт худалдааны давхар таны өмнө үүдээ нээхэд бэлэн болжээ. “Зайсан Хилл” цогцолборын ХУДАЛДААНЫ ДАВХАР болох дөрөвдүгээр давхарт нийслэл хотын сор болсон дэлгүүрүүдийн салбар нээгдэх гэж байна. Тэгэхээр Та замын голд түгжигдэн байж, олон зүгт холхих шаардлагагүйгээр нэг дороос чанартай бараа бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авалт хийх таатай нөхцөл бүрдлээ.

2018 оны 4 сарын 6-наас үйл ажиллагаагаа эхлэн, 7-ны өдөр нээлтийн ёслолоо хийх дэлгүүрүүдтэй танилцана уу. Танд л гэж дуулгахад доорх дэлгүүрүүд бүгд нээлтийн хямдрал, урамшууллаа зарлаж байгаа юм шүү.

Спорт гутал хувцасны UNDER Armour

Спорт сонирхогч, спортоор хичээллэгч, мөн чөлөөт загварыг эрхэмлэгч хүүхэд залууст зориулсан хувцаснууд таны нүдийг хужирлах нь гарцаагүй. Өнгө, загвар, өндөр чанар таны сонголтод бүрэн нийцнэ.

Гар утасны дагалдах хэрэгслийн Grand Remax

Гар утасны дагалдах хэрэгслийн Grand Remax . Чихэвч, спикер, холбогч, АUX гэх мэтчилэн утастай хүний хэрэгцээ энд цөм бүрэн. Чанарт эргэлзэх зүйлгүй. Гоо сайхны үндэсний бүтээгдэхүүн

Монголд тэргүүлэгч KOREA OPTIC

Брэнд нүдний шил, Хараа зүйн үйлчилгээгээр Монголд тэргүүлэгч KOREA OPTIC хараа зүйн төв. Сайн чанарын нарны, харааны, гоёлын шил, рам, линзүүд худалдаалахаас гадна нүдний харааг тодорхойлж, шаардлагатай  зөвлөгөөг өгч үйлчилнэ.

Монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн үндэсний брэнд IVEEL

Гоо сайхны LUZZAYA

Гэр ахуйн гоёл чимэглэлийн дэлгүүр MA MAISON 

Дэгжин, тансаг DAVID JONES цүнх

Эрхэмсэг хатагтай нарын болон энгийн бөгөөд тансаг, гоёлын, ажил хэргийн гээд бүхий л хэрэгцээнд нийцэх цүнхний өргөн сонголтууд энд бий.

Эрхэмсэг хатагтай нарын болон энгийн бөгөөд тансаг, гоёлын, ажил хэргийн гээд бүхий л хэрэгцээнд нийцэх цүнхний өргөн сонголтууд энд бий.

ADORE BOUTIQUE

Lhamour Дэлхийд чанараараа гайхагдсан органик бүтээгдэхүүн

Дээд зэргийн органик түүхий эдээр эрэгтэй, эмэгтэй, бүх насныханд зориулсан, хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц, шинэлэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж, олон улсад экспортлож буй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд.

Зайсан Хилл цогцолборын ээлжит бэлэг ийнхүү задарлаа. Энэ ондоо тус цогцолборт 1000 зочдын хүлээн авалтын танхим, шинэ хосын гэрлэлтийг батлах хуримын өргөө, сэтгэл хөдөлгөм шилэн гүүр гээд олон нийтийн анхаарлыг татах онцгой бэлгүүдийг танд хүргэнэ. Харин дараагийн сюрприз  аль нь бол?

Ийнхүү дэлхийн жишигт нийцсэн Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор хотын үзэсгэлэнт газар, аялал жуулчлал төвлөрсөн байршилд 2018 ондоо багтаж үйл ажиллагаагаа 100 хувь нээхээр зэхэж байна.

Оюуны Ундраа группээс хэрэгжүүлж буй Зайсан Хилл цогцолборт хамтран ажиллах байгууллага хамт олонд үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулгая. Бизнесээ хамтран өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж 99998939, 94998939 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …