LOS ANGELES, CA - JANUARY 06: Arnold Schwarzenegger attends the 7th Annual Sean Penn & Friends HAITI RISING Gala benefiting J/P Haitian Relief Organization on January 6, 2018 in Hollywood, California. (Photo by Michael Kovac/Getty Images for for J/P HRO Gala)

Арнольд Шварценеггер зүрхний хагалгаанд оржээ

Өдгөө 70 настай нэрт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер Лос-Анжелес хотноо зүрхний хагалгаанд орсон байна. Тэрээр өнгөрөгч Пүрэв гаригт Cedars-Sinai эмнэлэгт хэвтэж, зүрхний хавхлага солиулах хагалгаа хийлгэжээ. Арнольд Шварценеггер 1997 онд зүрхний гол судасны гажигаа засуулахаар уг төхөөрөмжийг суулгуулсан аж. TMZ вэб сайтын мэдээлснээр түүний хагалгаа нэлээд хэдэн цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан гэнэ.
Одоо түүний биеийн байдал маш сайн байгаа ба хагалгааны дараа сэрмэгцээ “I’m back” хэмээн хэлжээ. Жүжигчний төлөөлөгч Даниэль Кетчел түүний  биеийн байдлыг нь маш сайн байгаа талаар хэвлэлийнхэнд ярьсан байна.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …