Сэтгэлийн шархыг анагаах энгийн гурван арга

– Сэтгэл зүйч зөвлөж байна –

СЭТГЭЛ ХАРАГДАХГҮЙ Ч МАШ ИХ ӨВДӨЛТ ШАРХЫГ ТЭЭЖ БАЙДАГ
Та хэн нэгэнд амархан гомдож, уур бухимдал хүрч, гуниглаж эвсэл санаа зовниж айж түгшиж байна уу. Эдгээр мэдрэмж таныг зовоож улмаар сөрөг бодлууд толгойд тань эргэлдэж нойр хулжих, анхаарал төвлөрөхгүй, үр бүтээлгүй болох, амьдралын идэвх санаачлага байхгүй болох, эрч хүчгүй болох гэх мэт шинж тэмдэгүүд илэрч байна уу. Хэдийгээр сэтгэлийн шарх харагдахгүй ч биднийг хамгийн их өвтгөн шаналгаж байдаг. Улмаар бидний бүхий л хэсэгт нөлөөлж байдаг.

Сэтгэлийн шархыг биеийн шархтай зүйрлэх нь

Таны бие өвдөх үед танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Бие өвдөх үед хүмүүс эмч дээр очиж шинж тэмдэгүүдээ хэлж шинжилгээ өгөөд зохих эмийг уусны дараа эдгэрдэг. Биеийн өвдөлтийн үүсгэгчийг зөв тогтоож вирусийн гаралтай юу эсвэл бактерийн гаралтай юу гэдгийг тодорхойлж эмчилгээ хийлгэдэг. Гэвч хүмүүс сэтгэл өвдөх үед яахаа сайн мэддэггүй ба арга хэмжээ авдаггүй. Улмаар энэ нь цаашаа идээ бээр болж өрөвсөж бусад эд эрхтэнийг гэмтээж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл улам шархалдаг. Танд таагүй төрж буй мэдрэмж юунаас үүсгэж байна гэдгийг олох нь чухал байдаг.

Цаг хугацаа сэтгэлийн шархыг анагаана гэдэг боломжгүй!

Хэн нэгэн хүнд гомдож муудалцаад хүмүүс дийлэнхдээ өөрт төрж буй мэдрэмж сэтгэгдлийг хуваалцалгүй өнгөрөх, төрж буй мэдрэмжийг үгүйсгэх, дарах, цаг хугацаа анагаана гэж өөрсдийгөө хуурдаг.

Бидэнд төрсөн таагүй сэтгэгдэл аяндаа алга болно гэж хэзээ ч байдаггүй бидний тархинд бичигдэн үлддэг. Энэ нь тэр хүнийг дотроос нь идэж байдаг. Улмаар тухайн нөхцөл байдал болон адил төстэй хүн үйл явдалтай нүүр тулах үед өмнө нь мэдэрч байсан мэдрэмж сэдэрч илүү хүчтэй мэдрэмж төрдөг. Аливаа зөрчил маргаан гарах үед өмнөх мэдрэмж сэдэрснээр түргэн риакцлах юм уу хариу үйлддэг. Өмнө нь чи намайг тэгж хэлээ биз дээ, өмнө нь чи намайг гомдоогоо биз дээ хэмээн асуудал улам хурцддаг.

Сэтгэлийн шархыг хэрхэн анагаах вэ?

Хэрвээ таны сэтгэл санаа өмнөх болсон таагүй үйл явдлыг бодоод шаналах юм уу сэтгэлээр унах, уурлаж бухимдах, юм уу айдастай байгаа бол тухайн асуудал шийдэгдээгүй байна гэсэн үг юм.

Мэдээж хэрэг хүнд үргэлж баяртай аз жаргалтай мэдрэмж төрөхгүй л лавтай. Гэвч сөрөг мэдрэмж төрөх үед үүнийг эрүүл замаар гадагшлуулаагүй, үүнийг үгүйсгэж дарах нь сөрөг нөлөөтэй.

Таны сэтгэлийг зовоож буй асуудлыг:

өөрийн итгэл хүлээсэн хүндээ хуваалцах,
цаасан дээр байгаагаар нь бичиж урах,
ганцаараа байхдаа мэдрэмжээ байгаагаар нь гаргах зэрэг нь тустай.
Болсон таагүй явдал, хэн нэгэн хүнд гомдсон гомдлоо тайлах үед танд хэдийгээр тухайн шарх сорвитой харагдаж байгаа ч дарах үед өвдөлт өгөхгүй болно гэсэн үг.

Хэн нэгэнд төрсөн сэтгэгдлээ зөв аргаар хуваалцаж асуудлыг аль болох хурдан шийдэх нь танд эрүүл бас аз жаргалыг авчрах болно!

Сэтгэлзүйч Т. Хонгорзул

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. zochin says

    yylzah,utsaar yarihtodiid darmattai taagui sanagddag shyyd myydaj khereldeed salchij bolohgui naiz gehed naiz bish khetsvv khumuus baih um,dandaa khun ashiglah gedeg,setgel ni khanadaggui khumuus baih um

    1. Салхи Дамбий says

      Тийм хүнд мэдрэл муутай домбоо юм шиг ааш гаргаж бай, чамаас залхаж зугтдаг болно. Хайж олоод хэрэгтэй хэрэггүй юм шаналгаж бай, гомдоллож үг хая. Чамд олдохоо байна. Амжилт хүсье

  2. az says

    oilgomjgvi yum

  3. зочин says

    Амьдралаас тасархай л байна даа.

  4. иргэн says

    зүгээр л уучилчих. тэгээд л болоо

Comments are closed.