Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө

Та жин хассан уу, тэгвэл дараа нь яах вэ?

Би түүнээс намайг битгий орхиоч ээ гэж гуйсан. Яг одоо би түүнд юунаас ч илүү хэрэгтэй байлаа. Гэвч би өмнө нь ийм зүйл үзсэн, тийм болохоор түүнийг буцаад ирнэ гэдгийг мэдэж байлаа. Би түүнийг  хүлээгээд байж байна….

Түүний нэрийг Франк гэдэг. Тэр миний өвчтөн болоод бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. Миний хангалттай заавар зөвлөгөө, өөрийнх нь шаргуу хөдөлмөрийн үр дүнд тэр 27 кг хасаж чадсан байлаа. Гэвч тэр зорьсон жиндээ хүрсэн өдрөө бидний хийх ажил дууссан гэж шийдсэн. Тэрээр жингээ хасах даалгавраа амжилттай сайн гүйцэтгэсэн учир (уг нь энэ нь нэг удаадаа хийгээд  болчихдог зүйл биш юмсан ) хоолны дэглэмтэй холбоотой бүх бодол санаагаа хойш тавин амьдарч болно гэж бодож байлаа. Салах ёс гүйцэтгэж байхдаа би түүнд ганцхан л бодох зүйл үлдээсэн юм.  “Франк минь үүнийг жингээ хянах гэж нэрлэсэн нь цаанаа учиртай юм шүү”.

Миний Франкад ойлгуулахыг хичээж байсан зүйл бол бид хүсэж байгаа жиндээ хүрсэний дараа ч гэсэн хийх өч төчнөөн ажил байдаг. Зөвхөн 6 хүний 1 нь хассан багахан жингээ маш богино хугацааны турш буюу нэг жил барьж чадсан гэцгээдэг. Үүнээс харахад жингээ хянах нь ихэнх хүмүүсийн хувьд томоохон сорилт юм.

Хэрэв та хассан жингээ буцаад нэмэхийг хүсэхгүй байгаа бол  хийж байсан зүйлээ шууд орхиж болохгүй. Үнэндээ жингээ хасахын тулд хийж байгаа зүйл болон хассан жингээ буцааж авахгүйн төлөө хийх ёстой зүйл нь угтаа нэг л зүйл юм. Дараах зөвлөгөөнүүд таныг жингээ амжилттай хянахад тусална:

• Анх яг юунаас болоод ийм асуудалтай учирсанаа санаарай.  Түргэн хоол хэтрүүлэн идсэнээс болсон уу? Сэтгэл санаа хямарсан үедээ юм их идсэнээс болсон уу? Эсвэл хэт их чихэр идсэнээс болсон уу? Та өөрийгөө хэтэрхий сайн мэдэх учир хуучин зуршилуудаа хийж эхлэж байгаагаа шууд л анзаарах болно. Зүгээр нэг бүдрэх нь “бүдэрч унах” болохоос өмнө өөрийгөө татаж аваарай.

• Хийж байгаа зүйлээ байнга тэмдэглэ. Идэж буй хоол, хийж буй дасгал, байгаа жингээ тэмдэглэх нь нь жин хасаж байх хугацаанд маш чухал байдаг. Гэвч ингээд л зогсож болохгүй. Өөрийгөө хянах нь жингээ барих гол түлхүүр бөгөөд та тэмдэглэлээ хөтөлсөөр байвал амжилттай байх нь дамжиггүй.

Идэвхитэй, хөдөлгөөнтэй бай. Жин хассаны дараа таны бие махбодь илүү хүнд байсантайгаа харьцуулахад өмнөхөөсөө арай бага калори шатаадаг учир калорийг шатааж, хүсээгүй жинг хол байлгахад дасгал хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Таны бодит, хамгийн тохиромжтой, байгалиасаа заяасан жин чинь хэд болохыг олж мэд. Жингээ хасах гэж улайрахдаа та  байгалиасаа заяасан, таныг хамгийн эрүүл байлгах жингээс хамаагүй доогуур жинд очсон, түүнийг хадгалахад хүндрэлтэй байж болох юм. Гэхдээ энэ нь буцаад жин нэмээрэй гэсэн үг биш шүү. Зарим үед зорьж байсан жингээсээ арай их  жинг хадгалах нь танд илүү хялбар байх тохиолдол бий. Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь эрүүл, идэвхи, хөдөлгөөнтэй амьдралаар амьдарч байхдаа, тэдний бие махбодь эрүүл, байгалиасаа заяасан жинд байхад хамгийн их аз жаргалтай байдаг гэж надад хэлдэг.  Тэдний хувьд энэ нь байх ёстойгоосоо ганц, хоёр кг илүү байсан ч идэж буй хоол бүхнийхээ араас шаналж байснаас хамаагүй дээр санагддаг юм байна.

• Өөрийгөө урамшуул. Та жингээ хасаж байх үедээ төлөвлөгөөгөө ягштал дагаж, мөрдөж байсан учраас өөрийгөө урамшуулсан удаа олон гарсан байх.  Гэвч хэвшүүлсэн энэхүү шинэ зуршилаа цаашдаа хадгалж үлдэж байгаагийнхаа төлөө ч гэсэн өөрийгөө урамшуулахаа мартав.

• Хэр их зүйл хийж бүтээснийгээ өөртөө сануулж бай. Өөрийнхөө зургийг нүдэнд харагдах газарт байлгах нь маш зөв. Учир нь хуучин зургууд чинь ямар байсныг чинь, шинэ зургууд чинь хэр их амжилттай байгааг чинь сануулах болно. Эрүүл мэндээ сайжруулахын төлөө хийсэн бүх эерэг алхамуудаа мөн нөхцөл байдлыг гартаа авч, жингээ амжилттай хянаж байгаа учир та хэр их эрх мэдэлтэй байгаагаа өөртөө сануулаарай.

 

http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …