“Үнэт цаасны төлбөр тооцооны систем, түүний эрсдлийн удирдлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 9 сарын 23, 24-ний өдрүүдэд “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгууллаа

szhБага хуралд Япон, Солонгос, Хонконг, Английн зохицуулагч байгууллагуудын төлөөлөгч нар оролцсон юм. Үнэт цаасны төлбөр тооцооны системийн талаарх энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад анх удаагаа болсноороо онцлог бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын үнэт цаасны төлбөр тооцооны тогтолцооны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зөвлөмж гарах юм. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн баталсантай холбогдуулан цаг үеэ олсон, ач холбогдлоороо онцлогтой билээ

Хэлэлцүүлэгт оролцсон Японы Санхүүгийн Зах Зээлийн Газар, Япон улсын Санхүүгийн Үйлчилгээний Агентлагийн дарга Шожи Фурукава Япон улсын үнэт цаасны төлбөр, тооцооны системийн (түүхэн болон өнөөгийн байдал, хуулийн зохицуулалт, олон улсын туршлага, ирээдүйн хандлага)талаар илтгэл тавьсан бол, Солонгос, Англи, Хонконг зэрэг Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орны зохицуулагч байгууллагын дарга, мэргэжилтнүүд өөрсдийн улс орныхоо туршлагаас хуваалцлаа.

1. History of KSD, current situation, new settlement system and risk management
2. European clearing and settlement
3. European custody
4. Hong Kong Clearing and Settlement System

Эх сурвалж: frc.mn

Санал болгох мэдээ

“Монгол үйлдвэрлэгчийн брендийг дэмжцгээе”аян боллоо

  Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч  “Баянзууч” компани санаачилан   “Монгол үйлдвэрлэгчдээ, …