Александр Шепсийн зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө

Зөн билэгч Александр Шепс сахиус зүүлтний тухай нэг бус удаа ярьж дурсаж байсан. Заавал ямар нэг нууцлаг ид шидийн тэмдэг, бэлэгдэл бүхий сахиус зүүлт байх шаардлагагүй. Зүгээр ердийн нэгэн гоёл, хайртай зүйлээ сахиус болгон зүүж явж болно. Харих ашиг тусыг нь хүртэхийн тулд хаана юу зүүхийгээ мэддэг байх ёстой. Жирийн нэгэн гоёл чимэглэл ид шидийн хүчтэй болохын тулд хаана ямар гоёл зүүх тухай Александр Шепс танилцуулж байна.

 

 Хүзүүний зүүлт: Хүзүү битүү ороосон зүүлт хүнийг их нийтэч болгон, хэл ярианы хөгжил, ярих чадварыг нэмэгдүүлдэг. Хүмүүстэй хэл үгээ ололцохдоо төвөг бэрхшээлтэй байдаг хүмүүст илүү үр дүнтэй байх болно.

Хүзүүн дэх гинжин зүүлт зүүсэн эзнийхээ сэтгэл санааны байдалд эерэг нөлөөлдөг. Өөрийнхөө сэтгэл санаагаа хянах, жолоодох, биеэ барих чадвар султай хүмүүс зүүхэд илүү их тохиромжтой байна. Гинж тухайн хүндээ аливаа шийдвэр гаргахад нь итгэл төрүүлэхээс гадна бодол санааг эмх цэгцтэй, ухаалаг, хэрсүү болгодог.

Энгэрийн зүүлт: Хайр дуудаж гэр бүлийн доторх харилцааг найрсаг болгон зохицуулдаг. Александр Шепс энгэрийн зүүлт ганц бие хүмүүст хань ижлээ олоход нь ба тогтвортой гэр бүл зохиоход нь их тустай хэмээн батлаж байна. Мөн энгэрт зүүсэн гоёл зүүсэн эзнийхээ зөн совинг хурцалж, далдыг харах авьяасаа илрүүлэхэд тустай.
Гарын бугуйвч: Эрт дээр цагаас хамгийн түгээмэл сахиус хэмээн хэрэглэгдсээр иржээ. Хүний бүх биед энергийн эерэг нөлөөг шууд үзүүлдэгээс гадна ахуй амьдралын аливаа бүхэнд ээлтэй гэж үздэг. Баруун гарт зүүсэн бугуйвч эргэн тойрны хүмүүсийн сөрөг нөлөөнөөс хамгаалж, аливаа муу муухайг саармагжуулан сарниулдаг. Александр Шепс бугуйвчаа зүүн гартаа зүүхгүй байхыг сануулж байна. Зүүн гарт зүүгээстэй бугуйвч эзэн үрүүгээ чиглэсэн сөрөг нөлөөг илүү идэвхжүүлдэг гэнэ.

 

Бөгж: Эрт дээр үеэс хамгийн хүчирхэг сахиус бол бөгж хэмээн үзсээр иржээ. Үнэн зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг, аюул ослоос хамгаалж, аз амжилт, мөнгө эд баялаг, хайр сэтгэл дууддаг.
Ээмэг: Чихэнд зүүсэн ээмэг эрүүл мэнд, залуу нас, үзэсгэлэн гоогоо хадгалахад нөлөөлдөг. Ялангуяа ээмэг хэмээх энэхүү гоёл хамгийн нандин эрхэмсэг хүмүүс болох бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн байнга зүүж явах ёстой сахиус гэнэ. Ээмэг эмэгтэйлэг энергийг хөгжүүлэхэд, аливаа дутуу дулимаг өө сэвтэй талаа дарж өгөхөд гойд тустай гоёл. Ээмэгний тусламжтайгаар хайр дууддаг ч ёс бий. Ээмэг зүүсэн хүүхнүүд эрчүүдийн нүдэнд өртөхгүй, анхаарал халамжийн нь гадуур өнгөрнө гэж үгүй гэдэг. Бэлгийн сэрэл, дур хүсэл бадруулахын тулд бүсэлхийндээ буюу хүйс орчимдоо ээмэг, унжлага гоёл зүүдэг хэмээн Александр Шепс зөвлөж байна.
Александр Шепс гинжтэй зүүлт маягийн сахиусаа чухамхүү энгэртээ зүүж явдаг юм билээ. Тэрээр \”Зөн билгийн тулааны” үед телевизэд өгсөн нэг ярилцлагадаа энэхүү гоёл нь түүнд эрч хүч өгч, тулааны дараа тамир тэнхээг нь сэргээн, далдыг харах чадварыг нь илүү идэвхжүүлдэг гэдэг нууцаа дэлгэсэн юм.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …