Оюутан залуус тэврэлт бэлэглэлээ

Монгол хүн бүрийн бахархлын өдөр болох “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ноос “ТЭВРЭЛТ БЭЛЭГЛЭЕ” нэртэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд  эх орны минь хамгийн үнэ цэнэтэй баялаг болох иргэн бүрийг сэтгэл хангалуун, эрүүл энх, инээд хөөртэй байгаасай хэмээн бэлэгшээж НАМОХ-ын залуус ажил эхлэх цагаар иргэдэд халуун чацаргана тарааж, тэврэлт бэлэглэлээ. Өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын төв зам дагуу ажлаа хийж байгаа хот тохижилтын ажилчид, оюутан, сурагчид, замын цагдаа, эмнэлгийн эмч ажилчдын ажлын эхлэлийг багахан ч болов сэргээхийг тэд зорьжээ. Оюутан залуусын сэтгэлийн бэлгийг хүлээж авсан хүн бүр “өдөр бүр тохиогоод байхгүй баярлууштай сайхан ажил байна” гэдгийг хэлж залуустаа урам өгч байв.

“Жинхэнэ эх оронч гэдэг бол зөвхөн бусдын төлөө хийсэн сайн үйлстэн бус өөрийн хариуцсан ажилдаа үнэнч, хичээнгүй, шударга иргэнийг хэлдэг юм” гэдгийг үйл ажиллагаанд оролцсон оюутнууд маань ухаарч байгаагаа үйл ажиллагааны үеэр илэрхийлжээ.


Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …